Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН ТӨСӨЛ: Эд хогшил худалдан авах зардлыг 52.7 тэрбумаар, томилолтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулж өргөн барьжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнгөрөгч 12 дугаар сарын 4-нд Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тус төсвийн төсөлд урсгал зардлыг 25.3 их наяд байхаар төлөвлөсөн нь 2025 оны суурь зардлаас 726 тэрбум төгрөгөөр бууруулсан үзүүлэлт аж. 726 тэрбум төгрөгөөр бууруулсан зардалд дараах зардлууд багтжээ. Үүнд:

-Байр ашигласны төлбөр 61.9 тэрбум төгрөг;

-Хангамж, бараа материалын зардал 48.7 тэрбум төгрөг;

-Эд хогшил худалдан авах зардал 52.7 тэрбум төгрөг;

-Томилолтын зардал 22.7 тэрбум төгрөг;

-Норматив зардал 46.6 тэрбум төгрөг;

-Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 94.3 тэрбум төгрөг;

-Бараа үйлчилгээний бусад зардал 118.7 тэрбум төгрөг,

-Бусад 280.4 тэрбум төгрөг гэжээ.

“Монгол Улсад ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон цөлжилтийн асуудлуудын уялдааг хангах нь“ хэлэлцүүлэг боллоо
“Монгол Улсад ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон цөлжилтийн асуудлуудын уялдааг хангах нь“ хэлэлцүүлэг боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ