Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Монгол Улсын иргэн;

-Дээд боловсролтой;

-Ял шийтгэлгүй;

-Эдийн засаг болон статистикийн ажлын туршлагатай.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг энэхүү QR кодыг уншуулж татан авна уу.

ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ

Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Эдийн засгийн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар, цахимаар хүлээн авч байна.

Утас: 51-265150, 99175774, 95154730

Email: [email protected], [email protected]

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа