Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЛГБТ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд аравдугаар сарын 24, 25-ны өдөр болж байна.

Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Хүйсийн тэгш эрх төв” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм.

5 хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Сургалтын зорилго нь нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны алба хаагчдын хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТ хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие даасан сургагч багш бэлтгэхэд оршиж байна.

2 хүн, зурагт ба бичвэр нарын зураг байж магад

Сургалтад цагдаа, эмнэлгийн байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа болон төрийн бус байгууллагын дэргэдэх түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн 30 гаруй алба хаагч хамрагдаж, сертификат гардах юм.

ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.