Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

БНАСАУ-аас энэ оны гуравдугаар улиралд 48 хүн БНСУ-д дүрвэн ирсэн гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мэдээллээ.

Тодруулбал, 2020 оны 7-9 дүгээр сард 23 эрэгтэй, 25 эмэгтэй дүрвэн иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ихээхэн буурсан бөгөөд 2019 оны гуравдугаар улиралд уг үзүүлэлт 226 байжээ.

БНАСАУ энэ оны эхнээс “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналтыг чангатгасантай холбоотойгоор дүрвэгчдийн тоо ийнхүү буурсан байх төлөвтэй байна. Үндэстнээ нэгтгэх яамны мэдээлснээр, БНАСАУ-аас БНСУ-д энэ оны эхний улиралд 135 хүн, хоёрдугаар улиралд 12 хүн дүрвэн иржээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
21 дүгээр сургуулийн захирал О.Оюунчимэг:  Olimpic galleria гэх барилгыг барьсан барилгын компанийн эзний охин энэ хэрэгт холбогдсон. Тэнд зодоон цохион болдог