Өчигдөр ажилчдын байр болон оффис бас автомашин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ талаар онцгой байдлын газарт бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.
--------------------
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт өчигдөр ажилчдын байр шатсан байна. Галын дуудлага 12:29 цагт бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын албан хаагчдыг очиход иргэн Д-гийн 8х5 метрийн хэмжээтэй байр шатаж байсныг унтраажээ.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт өчигдөр оффисын өрөө шатаж байсныг албан хаагчид унтраажээ. Тодруулбал, галын дуудлага өдрийн 13:10 цагт бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 17х15 метрийн хэмжээтэй хэвлэлийн тоног төхөөрөмжийн материалын дэлгүүрийн, 3х4 метрийн хэмжээтэй оффисын өрөө шатаж байсан аж.
Мөн орон нутагт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Бонго-2” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!