"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Иргэн Х.Бат-ялалт "Эрүү шүүлтийг таслан зогсоох маш амархан. Хүсэх юм бол амархан. Төрийн албан хаагчид хуулиа мөрддөг бол бид энд эрүү шүүлт яриад цаг заваа үрэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар хуулийг чанд сахина" гэж заасан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ. Хүний хувь заяагаар бизнес хийдэг. Энэ асуудал нь хэрээс хэтэрсэн. Эрүү шүүлт нь жижигхэн асуудлаас эхэлнэ. Тухайлбал, зарлан дуудах хуудас өгөхөөс, Баасан гарагт хүнийг цагдан хорихоос, гомдол гаргах эрхийг нь хязгаарлахаас эхэлнэ. Миний холбогдсон нэг хөнгөн хэрэг бий. Намайг өнөөдөр сонсголд оролцоно гэхээр шүүх хурал зарлаад, зарлан дуудах хуудас өгөх жишээний.
Прокурорын байгууллагад таван удаа гомдол гаргасан. Гэтэл нэг ч хариу өгөхгүй байснаа нэг дугтуйнд таван хариу ирж байгаа. Энэ юуг доромжлоод байгаа юм. Мөрдөн байцаах байгууллага прокурорын хяналт хоёрыг хуульд нийцүүлж өөрчлөхгүй бол болохгүй. Түүнчлэн өмгөөлөх эрхийг чөлөөлмөөр байна. Хүн хүссэн хүнээрээ хууль зүйн туслалцаа авмаар байна. Зөвхөн хууль зүйн туслалцаа гэхгүй тусгай мэргэжлийн эмч, эдийн засагч хүнээс туслалцаа авдаг боломжийг нээмээр байна. Хуучин хуульд байсан зүйлийг эргэн сэргээх хэрэгтэй. Шүүх бүрэлдэхүүнд ард түмний төлөөллийг оролцуулдаг болох зэрэг саналыг гаргаж байна" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!