"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Энэ үеэр "СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт эмчлэгдэж байгаа хүний ихэнх нь хүний амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн учраас албадан эмчилж байгаа, мөн тус клиникт шүүгчийн захирамжаар Шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийхэд тодорхой хугацаагаар хэвтүүлж, хяналтад байлгах, ажиглалт хийлгэхээр ирсэн өвчтнүүд хэвтдэг.
Өнөөдрийн байдлаар тус клиникт 33 хүн эмчлүүлж байгаагаас долоон өвчтөн тус төвд 10-22 жил болж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс 9 хүний бие тогтворжиж, цаашид албадлагын арга хэмжээг авах шаардлагагүй гэсэн прокурорын дүгнэлт гарсан. Гэвч асран хамгаалах хүнгүй, ар гэр нь авдаггүй. Тиймээс төрөлжсөн асрамжийн газар барих шаардлагатай.
Түүнчлэн шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд сэтгэцийн байдал нь засрал сайжрал олоогүй, эдгэрээгүй бол тухайн этгээдэд хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг хэрхэн тогтоож, ямар хугацаагаар сунгах нь тодорхойгүй байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!