Ц.Баатархүү: Төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр эсвэл иргэдийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллав.

Тэрбээр "Засгийн газрын сайд, яамдууд долоо хоног бүр 11-11 төвд ажиллаж байна. Манай салбарын санал гомдол харьцангуй бага байдаг. Гэхдээ иргэд 11-11 төв дээр гомдлоо хэлээд давхар нийслэл, яамд руу ханддаг биш нэг газарт нь хандсан бол тэр гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийг өнөөдөр ярилцаж байна. Иргэдийн хэлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдгийг мэдэгдэх эргэх холбоог сайжруулах тал дээр 11-11 төв, Засгийн газар хамтран ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг нь тодорхойгүй байж болохгүй гэдэг зарчим баримталж байгаа. Төрийн үйлчилгээ цахимжсан боловч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг нь хэвээр байна.

Тиймээс бид удахгүй хурдан шинэчлэлийн 2.0 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь лангийн систеийн шинэчлэл гэсэн үг. Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Тө зөвшөөрөх үү гэсэн notification ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр эсвэл иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 22-нд өгнө" гэв.

ЦЕГ: “Усанд яваад ирье“ гээд гэрээсээ гараад 20 гаруй хоног сураггүй алга болсон хүүг PC тоглоомын газраас олсон
ЦЕГ: “Усанд яваад ирье“ гээд гэрээсээ гараад 20 гаруй хоног сураггүй алга болсон хүүг PC тоглоомын газраас олсон
 
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!