“Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж, шийдвэрээ танилцуулна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 05-13-ны хооронд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн. Тодруулбал,

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.2 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын 9 хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Шүүх шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг зөвлөлдөхөөр өнөөдрийн /2024.11.14/ 15.00 цаг хүртэл засварласан юм.

Л.Оюун-Эрдэнийн “цэргүүд” Ц.Даваасүрэнг огцруулах гэж байгаад ураны төслөө ГАЦААЛГАВ
Л.Оюун-Эрдэнийн “цэргүүд” Ц.Даваасүрэнг огцруулах гэж байгаад ураны төслөө ГАЦААЛГАВ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!