Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдээс 45.3 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал ирэх сарын 3-н хүртэл хойшлов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10:00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 3-ны 10.00 цагт хянан хэлэлцэхээр хойшлууллаа.

Харин шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардоржийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаагаас гаргасан шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, 2 улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцлоо.

“Дөлгөөн нуур“-ын уулзвараас “Өлзий“ төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
“Дөлгөөн нуур“-ын уулзвараас “Өлзий“ төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
 
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.