Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан этгээдүүд 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

Интермед эмнэлэг мэдээлэл хариуцагч байгууллагын хувьд нэг зүйл дээр технологийн алдаа хийсэн. Үндсэн веб сайт, серверээ нэг дор байршуулсан. Кибер халдлагатай тэмцэх нийтийн төвөөс урьдчилж тус эмнэлэгт анхааруулж байсан. Гэтэл кибер халдлага хол байгаа гэж бодтол дэргэд нь байсан. Аравдугаар сарын 23-нд эхний хортой код нэвтэрсэн юм байна лээ. Дүгнэлтүүд ар, араасаа гарч байна. Нэг зүйл маш тодорхой байгаа нь хакердсан этгээдүүд төлбөр нэхдэг. Төлбөр өгвөл файлыг заавал ил болгодоггүй. Интермед эмнэлэгт халдсан багийг судлаад үзэхэд Европын хэд, хэдэн орны маш олон эмнэлэгт халдсан байсан.

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан этгээдүүд 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ шалгаж байна.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
 
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.