Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг тэгш хуваавал нэг ахмадад 2.5-3 сая төгрөг өгөх бүрэн боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр /2020.01.10/ Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Зээлдэгчдийн холбоо нь бүх ахмадуудад тэгш хуваарилалт хийх хэрэгтэй, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх шаардлагатай гэсэн үндсэн асуудлын хүрээнд мэдэгдэл хийв. 

2016 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй тус холбоо нь өнгөрөгч оны аравдугаар сард тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлаар таван банкинд шаардлага хүргүүлсэн боловч бие даан шийдвэр гаргах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Улмаар арван нэгдүгээр сарын 25-нд Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан боловч хүлээн авч уулзаагүй байна.

Зээлдэгчдийн холбооны зүгээс УИХ-аар хэлэлцэж байгаа Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслөөр зөвхөн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх бус зээл аваагүй, авсан зээлээ оноос өмнө төлж дуусгасан гээд бүх ахмад, өндөр настнуудад тэгш хуваарилалт хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Зээл аваагүй, оны өмнө зээлээ төлөөд дуусгачихсан ахмадууд яах болж байна. Тиймээс бүх ахмадуудад тэгш хандах шаардлагатай. Ахмадуудын тэтгэврийн зээлийн 95 хувь нь Хаан болон Төрийн банкинд байна. Тэр их мөнгө тус хоёрхон банкин дээр очиж байгаа нь банкуудыг хувьчлан авах гэж буй этгээдүүдийн далд санаа байж магадгүй гэж харж байна. Зээлтэй ахмадад биш нийт ахмадад тэгш хуваарилалт хийх ёстой бөгөөд ахмадууд зээл авахыг хязгаарлаж болохгүй юм. 

776 тэрбум төгрөгөөр 21 аймагт бүхэл бүтэн хоёр, хоёр сургууль барих мөнгө. Энэ хэмжээний мөнгийг ахмадуудын зээлийг чөлөөлөхөд зарцуулах гэж байна. Тиймээс бүх ахмадуудад тэгш хүртээх ёстой. Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулахаар болсон 773 тэрбум төгрөгийг тэтгэвэр авч байгаа нийт иргэддээ тэгш хуваавал нэг хүнд 2.5-3 сая төгрөг өгөх бүрэн боломжтой гэж харж байна. Цаашид манай холбоо тэтгэврийн зээлийн хүүг буулгах чиглэлээр ажиллана” гэсэн юм. 

Тус хэвлэлийн бага хурлын үеэр Зээлдэгчдийн холбоо нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд дараах агуулга бүхий шаардлагыг хүргэх гэж буйгаа танилцууллаа.

  1. Зээлдэгчдийн холбоотой албан ёсоор уулзаж зээлтэй иргэдийн хүсэлт, нөхцөл байдлыг сонс;

  2. Банк хоорондын гүйлгээ, үйлчилгээний хөлс, мессеж болон интернет үйлчилгээ зэрэг нэрээр иргэдийн данснаас авч байгаа хураамжийн хэмжээг багасгаж хамгийн багаар үйлчилж байгаа жишгээр тогтоох шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Мөн Зээлдэгчдийн холбоо нь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулж буй шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байгаагаа мэдэгдлээ. 

Б.Лхагвацэрэн, Л.Дэлгэрмаа

Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттай улсаар Япон тодорлоо
Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттай улсаар Япон тодорлоо
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.