Хенли паспортын үзүүлэлтийн 2020 оны тайланд Япон улс тэргүүллээ. Япон улс дэлхийн 191 улсад визгүй зорчдог.
Хоёрт Сингапур, гуравт Өмнөд Солонгос, Герман улсын хамт орсноор жагсаалтыг Азийн орнууд давамгайлж байна.
Энэхүү жагсаалтад Монгол улс 62 орон руу визгүй зорчдогоороо 81 дүгээр байрт оржээ. Өнгөрсөн жил 79 дүгээр байрт орж байсан.
Харин тус жагсаалтад Афганистан, Ирак, Сири, Сомали, Пакистан зэрэг орон сүүл мушгиж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, бус нутгийн хэлэлцээр зэргийн үр дүнд хоорондоо визгүй зорчих орны тоо ихсэж байгаа юм. Түүнчлэн зөвхөн амралт зугаалгаас гадна эрүүл мэнд боловсролын салбар хөгжсөн орнуудын эрүүл мэнд, боловсролын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байгаа.
Дэлхийн улсуудаас хамгийн “хүчирхэг” буюу хамгийн их улс орон руу визгүй зорчдог орнуудыг доорх жагсаалтаас харж болно:
Эх сурвалж: CNN