Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: МУБИС-д 70-100 хувийн тэтгэлгээр суралцсан оюутнуудын ердөө 40 хувь нь л багшаар ажиллаад, бусад нь алга болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр гишүүдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Тэтгэлэг авч сурсан оюутнуудыг багшаар ажиллуулахыг журмаар шийдсэн байгаа. Энэ журмынхаа дагуу явна. Өмнө нь гашуун туршлага бий. Юу вэ гэвэл Ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан хүүхдүүдийг МУБИС-д 70-100 хувийн тэтгэлгээр суралцуулсан боловч тэдгээрийн ердөө 40 хувь нь л багш мэргэжлээр ажиллаад, бусад нь алга болсон" гэх мэдээллийг өгсөн юм.

“Харвалт залуучуудын дунд 20-26 хувийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт“
“Харвалт залуучуудын дунд 20-26 хувийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт“
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.