Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Харвалт залуучуудын дунд 20-26 хувийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр "Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр" тохиож байна. ЭМДҮЗ-ийн 2024 оны 06 дугаар тогтоолд тархины шигдээс, тархины артерийн нарийсал, аалзан хальсан доорх харвалт, тархины судасны бусад эмгэг, тархины шигдээс, тархины хавдар зэрэг тархи, мэдрэл мэс заслын болон эмийн эмчилгээний зардлын төлбөрийг 85-100 хувь хариуцахаар тусгаж даатгуулагч-иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс бүрэн сэргийлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол улсад сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26%-ийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой байдаг.

Он гарснаас хойш 1544 хүн кибер залилангийн хохирогч болж, 8.9 тэрбум төгрөгийн хохирол амсжээ
Он гарснаас хойш 1544 хүн кибер залилангийн хохирогч болж, 8.9 тэрбум төгрөгийн хохирол амсжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.