ТЕНДЕР: Э.Одбаяр даргатай Хяналт, үнэлгээний үндэсний хороо НЭГ ТЭРБУМ төгрөгөөр автомашин, тавилга авахаар ТЕНДЕР зарлажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Энэ удаагийн хамтарсан Засгийн газарт гурван үндэсний хороо ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь Э.Одбаяр даргатай Хяналт, үнэлгээний үндэсний хороо юм. Тэгвэл тус үндэсний хорооны Ажлын албанд улсын төсвөөс 1 ТЭРБУМ төгрөг зарцуулж, автомашин болон тавилга авахаар энэ сарын 7-ны өдөр тендер зарласан байна.

Тодруулбал, автомашин худалдан авах тендер нь 3 багц бол тавилга авах тендер нь 1 багц байна. Автомашины тендерийн эхний багц нь 400 сая, хоёр дахь багц 326 сая 294 мянга 400 төгрөг, гурав дахь багц нь 129 сая төгрөг аж. Харин 36.2 сая төгрөгөөр тавилга авахаар байгааг доорх мэдээллээс харж болно.

Тайлбар байхгүй.

Сануулахад, хэдхэн хоногийн "ШИЛЭН ДАНС"-ны мэдээллээр Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр нь нэр бүхий эмэгтэйчүүдийн хамтаар Вьетнам Улсын Фукок аралд очиж Төрийн байгууллагатай танилцаж, туршлага судалсан нь ил болсон. Тийзний үнэ нь 55 сая 126 мянган төгрөг. Харин тэрбээр үүнийгээ үгүйсгэсэн тайлбар өгсөн байдаг.

Мөн өчигдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Э.Одбаяр сайд та яг юу хийдэг хүн бэ. Юу хийж, хаашаа явдаг чинь тодорхойгүй байна" гэж асуухад сайд Э.Одбаяр "Энэ салбарын талаар ойлголтгүй байх нь аргагүй. Үйл ажиллагаа явуулаад, нэг жил хагас болж байгаа" гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл юу хийдэг нь тодорхойгүй Хяналт, үнэлгээний үндэсний хороонд улсын төсвийн НЭГ ТЭРБУМ төгрөгөөр автомашин, тавилга авахаар ийнхүү тендер зарлаад байна.

Тайлбар байхгүй.

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
 
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
Сэтгэгдэл (17)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!