Я.Самбууням: Төсөв захирагчид 2022-2023 оны хооронд 118.4 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ дахь Ёс зүй, Дэгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Үндэсний аудитын газарт асуулт тавьж хариулт авсан юм.

Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогч Я.Самбууням: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Төрийн аудитын байгууллага болон Сангийн яаманд үүрэг болгосон байдаг.

Санхүүгийн тайлангийн аудитаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг төсөв захирагч бүрд авч үзсэн. Ингэхэд 2022 онд 61.6 тэрбум төгрөгийн 1979 зөрчлийг илрүүлсэн байдаг. 2023 онд 56.8 тэрбум төгрөгийн 1058 зөрчлийг илрүүлж, албан шаардлага болон зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн 2023 оны жилийн эцсийн тайлангийн аудитаар нийт 6814 байгууллагыг хамруулж Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хянаж үзэхэд зөрчлийг давтан гаргахгүй байх 19.8 тэрбум төгрөгт хамаарах 408 зөвлөмжийг өгч, 36.1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 383 албан шаардлагыг өгсөн. Мөн 0.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх шаардлага бүхий 271 төлбөрийн актыг тогтоосон.

Засгийн газрын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн дүгнэлтээр Төрийн хэмнэлтийн хуульд заасан зарим арга хэмжээний холбогдох дүрэм журмыг боловсруулаагүй. Тухайлбал, байгууллагуудаас татан төвлөрүүлсэн, шилжүүлсэн автомашины бүртгэл, ашиглалт, улсын дугаарын шилжилт хөдөлгөөн, худалдан авалтын үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналт хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.

Токиогийн олон улсын марафонд Г.Хишигсайхан хүрэл медаль хүртэв
Токиогийн олон улсын марафонд Г.Хишигсайхан хүрэл медаль хүртэв
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!