Нийслэлийн Засаг даргын орлогч нарыг өнөөдөр томиллоо. Тухайлбал, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг томилсон юм. Тэгвэл А.Амартүвшингийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. Тэрбээр,
- Өөрийн орлого - 462.6 сая
- Гэр бүлийн орлого - 569.6 сая
- 6 орон сууц, 4 авто зогсоол - 2.3 тэрбум
- Жийп болон туулах чадвар өндөр, Lexus-RX 400 - 132 сая
- Зээл - 709.6 сая
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.
Түүний ажлын туршлагаас дурдвал:
- 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
- 2013-2016 онд БНБУ суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
- 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
- 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.