Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэт өндөр барилгыг харснаар толгой өвдөж болзошгүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 21 секунд

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн байгалийн давтагдашгүй зүй тогтол болоод хоорондоо ялгаатай хэлбэр дүрс бүхий өөр өөр объектуудыг харж түүнийгээ тархиндаа боловсруулсаар ирсэн. Харин орчин үед тэнгэр баганадсан өндөр барилгууд баригдаж байгаа нь энэхүү үзэгдэх орчинг халхалж бидний тархинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тогтоожээ.

Хавтгай саарал бетон гудамжаар эгнэн өнгөрч байхад цонхнууд нь тоосгон хананд давтагдан шилэн интервал үүсгэдэг байна. Нэгэн хэвийн шулуун шугамаар харахад хүний нүд амардаггүй. Энэ нь өнгөцхөн асуудал мэт санагдаж болох ч хот суурин газрын өндөр барилгуудыг удаан хугацаагаар харах нь цаашлаад толгой өвдөхөд хүргэж болзошгүй аж.

Хотын архитектурын давтагддаг хэв маяг нь байгалийн дүрмийг зөрчдөг тул хүний ​​тархи үүнийг боловсруулахад төвөгтэй байдаг. Хэдийгээр тэнгэр баганадсан өндөр барилгатай хотуудын холоос авсан зургийг харахад танд сайхан харагддаг боловч тэрхүү барилгуудын дунд орж зогсоод эргэн тойрны өндөр барилгуудыг ажих нь байгалийн зүй тогтлыг харахтай адил таашаал өгч чаддаггүй байна. Түүгээр ч барахгүй хэт их нэгэн хэвийн давтамжийг харсаар таныг стрессдүүлэх магадлалтай аж. 

Тархи нь байгалийн зүй тогтлоос гажсан дүрсийг боловсруулах үед мэдрэлийн эсийн үйл ажиллагаа нэмэгдэж, ачааллахад хүндрэл учирдаг байна. Энэхүү зүй тогтлоос гажсан дүрс нь зөвхөн барилга байгууламж дээр бус ижил хэмжээтэй нэгэн жигд байрласан бусад эд зүйлс дээр ч мөн үзэгдэнэ. 

Энэхүү судалгаанаас үзэхэд та бидний хэлж заншсанаар "Агаарт гарч тархиа амраах" нь зөвхөн нийгмийн болоод бусад стресс үүсгэгчдийг мартуулахаас гадна үзэгдэх орчноо тэлэх боломж өгдөг болохыг харуулж байна. Дээрх зургуудыг харснаар таны бие аль нэг байдлаар эвгүйрхсэн бол доорх зургийг хараарай. 

Б.Амарбаясгалан
Эх сурвалж: www.cnn.com

 

Антарктик дээрх озоны цоорхойн хэмжээ огцом тэлжээ
Антарктик дээрх озоны цоорхойн хэмжээ огцом тэлжээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.