Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Дөрвөн жилийн хугацаанд 240 хүн үйлдвэрлэлийн ослоор амиа алдаж, 1748 хүн осол, хурц хордлогод өртсөн нь АЮУЛЫН ХАРАНГА дэлдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаагаа сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, шийдэл гаргах талаар санал солилцжээ.

Судалгаанаас харвал:

  • 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод бүртгэгджээ.
  • Нийт осолдогчийн 13.7 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Эдгээр ослын 25.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгджээ.

Цаашдаа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг тухай бүрд хийж, ослын дараа биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах зайлшгүй шаардлагатай талаар ярилцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад гадаад болон дотоодын сайн туршлагыг бүх салбарт хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ.

Яармагийнхан цэвэр ус хэрэглэнэ
Яармагийнхан цэвэр ус хэрэглэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.