Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ: Пусан хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Аялал жуулчлал, MICA хөгжүүлэлтийн газрын дарга Пак Кын Лок тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.10.07) төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Пусан хот хоорондын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар санал, мэдээлэл солилцлоо.

Сайд Н.Учрал төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх чиглэлээр Пусан хоттой хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, Монгол,Солонгосын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визийн хүсэлтийг хянан шалгах, шийдвэрлэх хугацааг богиносгох чиглэлээр БНСУ-ын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Баянгол дүүрэгт 50 ортой цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо
Баянгол дүүрэгт 50 ортой цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.