Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг аравдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг аравдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.