Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: НДШ бол татвар биш. Нийгмийн даатгал бол ирээдүйдээ хадгалж буй шимтгэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 34 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НДШ-тэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр,

"Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар огт биш. Энэ шимтгэлийг төлөхийг ажилтан нь ажил олгогчоосоо шаардаж байх хэрэгтэй. Ажилтан НДШ төлснөөр тэтгэвэрт гарсныхаа дараа эргүүлээд авдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал бол ирээдүйдээ хадгалж буй шимтгэл" гэсэн юм.

Зөвлөмж: Эцэг эхчүүд хүүхдээ зам тээврийн осолд өртөхөөс ингэж сэргийлээрэй
Зөвлөмж: Эцэг эхчүүд хүүхдээ зам тээврийн осолд өртөхөөс ингэж сэргийлээрэй
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.