Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцдог.
Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдсэн, 5152 хүүхэд осолд өртжээ.
Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авснаас 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
Тэгвэл зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог байна.
Эцэг эх, асран хамгаалагч та,
- Бага насны хүүхдийг машины урд суудалд бүү суулгаарай
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо машины хаалга цонхыг түгжиж зорчих
- Машины цонхоор толгой, гар гэх мэт биеийн хэсгийг ил гаргаж болохгүй гэдгийг хүүхдэдээ сануулах
- Хүүхдээ замын ойр орчим, тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр тоглуулахгүй байх
- Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гуйж болохгүй гэдгийг сануулах
- Чихэвч зүүхгүй байхыг тогтмол
сануулах - 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
Гэх зэргээр гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалж, осол гарахаас урьдчилан сэргийлье.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн Цагдаагийн албаас анхаарууллаа.
С.Марта
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!