УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн126 гишүүнтэй парламентын намрын анхны чуулганы хуралдаан өнөөдөр өглөөний 10:00 цагт нээлтээ хийсэн бөгөөд 100 гишүүн оролцсон буюу 79.4 хувийн ирцтэй байжээ.
Дашрамд сануулахад, наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан УИХ ээлжит бус чуулганы хуралдаанд огт суугаагүй МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдсэн УИХ-ын гишүүн Д.Ганмаа намрын ээлжит чуулганы нээлтэд ирсэн нь багагүй анхаарал татав. Тэрбээр өнгөрсөн хугацаанд гадаадад ажилтай байсан хэмээн мэдэгдээд буй юм.
Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хүн төвтэй хууль буюу хүний эрхийг дээдэлсэн үзэл санаа бүхий байх. Цаг үеийн шаардлагад нийцсэн буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх. Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчныг гурван төгөлдөршлийг санаачлан эхлүүлэхээ илэрхийлж буй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!