Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ "Ерөө сумын төв рүү явна" гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой өнөөдөр тохиож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд