2024 оны орон нутгийн сонгуултай холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
----------------------------
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр: Орон нутгийн сонгуульд 2230 санал авах байр ажиллана. Уг байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохион байгуулж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг урьдчилан сэргийлж аюулгүй ажиллах чиг үүргийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн тушаалаар ажиллаж байна. Мөн энэ оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт оролцсон эсэх лавлагааг нийт 19939 иргэнд олгоод байна. 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 58 гомдол мэдээлэл бүртгэгдлээ. Үүнийг ангилбал зөрчлийн шинжтэй 49, гэмт хэргийн шинжтэй 9 гомдол мэдээлэл эзэлж байна. Бүс нутгаар нь авч үзвэл, 2024
- Ховд -1
- Булган-2
- Өвөрхангай-1
- Хэнтий-3
- Сүхбаатар-1
Мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хоёр гомдол мэдээлэл байна гэлээ. Сонгуультай холбоотой гомдол мэдээллүүд нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй зэрэг хуулиар ангилсан байдаг. Үүний дагуу гомдол мэдээллийн агуулгаар нь шалгалтын ажиллагаа явуулдаг гэсэн үг. Нэр дэвшигчид, өмгөөлөгчид, намаас гэх мэтчилэн маш олон эх сурвалжаас гомдол мэдээлэл ирж байна гэлээ.