Монголд анх удаа хүүхэд залуус өөрсдийн гараар гоо сайхны бүтээгдэхүүнээ хийх боломжтой лабораторитой дэлгүүр удахгүй үүдээ нээх гэж байна. Энэ үйлчилгээг “Амулай” ХХК-ийн Майлд Косметикс гоо сайхны сүлжээ дэлгүүр нэвтрүүлж байгаа юм байна. Тус компанийн захирал Ө.Ариунзаяатай гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний арьс арчилгааг тойрсон сэдвээр цөөн хором ярилцлаа.
-Нэг үеэ бодвол арьс арчилгааны бүтээгдэхүүн, гоо сайхны салон, дэлгүүр маш олон сонголттой болсон. Гэхдээ өөрт тохирсон бүтээгдэхүүнээ олох, зөв арчлах нь чухал болоод байна. Энэ тухай хоёулаа өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье?
-Арьс арчилгааны тухайд бага наснаасаа зөв бас зөөлнөөр арчлах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, дөнгөж гоо сайхны бүтээгдэхүүнтэй харьцаж эхлэхдээ хэт хүчтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх хэрэгтэй. Мөн бага наснаасаа арьс арчилгааны дадал хэвшил зэрэг энэ бүгд нь ирээдүйд бидний арьс ямар байх, хэр зэрэг хөгшрөлт үүсэх вэ гэдгийг тодорхойлдог. Бидний зүгээс “Coz lab” нэртэй шинэ төслөө анх удаа олон нийтэд танилцуулах гэж байна.
-Гэхдээ эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд бусад улс орнуудынхтай харьцуулахад арьс арчилгаанаас гадна хэрхэн хамгаалах вэ? гэх асуулттай нүүр тулдаг. Монгол хүмүүсийн арьсны онцлог ямар байдаг бол?
-Монголын хувьд цаг агаар нь хэт хуурайшилттай. Жишээ татвал Япон улстай харьцуулахад нарны хэт ягаан туяаны идэвхжил өндөр байдаг учраас хүмүүст арьсны олон төрлийн асуудал тулгардаг. Харин өсвөр насныханд батга арьсны нийтлэг асуудал байдаг. Энэ нь дааврын өөрчлөлт, дутуу цэвэрлэгээ, стресс, хооллолт зэрэг маш олон шалтгаантай. Тиймээс дахин хэлэхэд хамгийн чухал нь гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв сонгох. Үүнд л бид анхаарч ажилладаг. Хэрэв арьсаа зөв арчилж чадвал ямар ч орчинд арьсыг толигор, гоо сайхнаа хадгалах боломжтой.
-Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг батгашилт. Нөгөөтэйгүүр, 25-ээс дээш насанд үрчлээ, хөгшрөлт санаа зовоож эхэлдэг шүү дээ. Энэ мэт насны онцлогоос шалтгаалсан арьсны асуудалд мэргэжлийн хүний хувьд та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Мэдээж насны онцлогоос шалтгаалаад арьс арчилгаа харилцан адилгүй. Гэхдээ арьсны тослогжилт өндөр байдаг. Ялангуяа хүүхдүүд шилжилтийн насан дээрээ дух, эрүүгээр нь батга гарч ТИ зоноороо тослогдоод ирдэг. Иймээс арьсанд нь зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх шаардлагатай. Харин 21-ээс дээш насныханд хөгшрөлтийн эсрэг арчилгаа гэх мэт бүтээгдэхүүн санал болгодог. Хэдий бидний санал болгож буй “COZ LAB”-д маань хүүхэд залууст зориулсан ч 21-ээс дээш насны хүмүүс ч бас чөлөөтэй үйлчлүүлж, өөртөө арьсандаа тохирсон бүтээгдэхүүнийг сонгоод зөвлөгөө аваад явах боломжтой ийм дэлгүүр байна.
-Таны ярианд дурдсан “COZ LAB” гэж юу вэ. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Энэ бол Монголд анх удаа гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаалахгүй, зөв хэрэглээг танилцуулах лаборатори дэлгүүрийг “TARA CENTER” дээр ирэх аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна. Мөн энэхүү эвентийн хүрээнд 12-21 насны дөнгөж арьсаа арчилж сурч буй, нүүрээ будаж эхэлж байгаа хүүхдүүдэд арьс арчилгааны зөв хэвшлийг ойлгох, зөв бүтээгдэхүүнээ сонгох, түүнийгээ хэрхэн яаж зохистой хэрэглэх тухай зөв цэгцтэй ойлгуулахыг зорьж байна. Мөн Япон улсаас Моноани, Жүн Энкан гэж компанийн төлөөлөгч нар оролцоно. Тэд бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, арьс арчилгааны талаар зөвлөгөө өгөх юм. Тиймээс удахгүй болох эвентээр үйлчлүүлсэн хүүхэд, залуусын арьсыг үнэгүй оношлох маш олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Гоо сайхны дэлгүүртэй хамт лаборатори нээж байгаагийн гол ач холбогдол нь юу вэ?
-Манай Майлд Косметикс сүлжээ дэлгүүр нь 12-21 насныханд зориулсан үйл ажиллагаагаа явуулаад 10дахь жилдээ болж байна. Харин шинээр нээгдэх лаборатори дэлгүүрийн онцлог нь хүүхдүүд өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнээ өөрсдөө хийж, зөвлөгөө авах боломжтой. Мөн найзуудтайгаа хамт цагийг хөгжилтэй өнгөрөөхдөө гоо сайхны бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй болно гэсэн үг. Агуулга нь , ирээдүйн хэрэглэгч нараа бэлдэн, арьс арчилгааны талаар зөв мэдлэгийг олгох юм. Бид анх удаа дэлгүүр лаборатори 2-ыг хослуулсан цэгийг Монголд нээж байгаа нь дэлхийд ч байхгүй.
С.Гүндэгмаа