АНУ-д болж буй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Б.Буджаргал 24 хоногт 2480 километр гүйгээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

АНУ-ын New York хотод зохион байгуулагдаж байгаа хэт холын зайн 5000 км-ийн гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал Монгол Улсаас анх удаа оролцож байна. Тэмцээн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд 52 хоногийн хугацаанд үргэлжлэх аж. Тэмцээнд өдөр бүр 18 цагийн туршид тасралтгүй гүйж оролцдог ба Б.Буджаргал нь энэ сарын 23-ны байдлаар 2480 км гүйгээд байна. Тодруулбал, 24 хоногт 2480 км гүйжээ.

Энэ нь 58 марафон буюу Дорнод аймгаас Баян-Өлгий аймаг орчоод буцаад 122 км гүйсэнтэй тэнцэж байгаа хэмээн Б.Буджаргал өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Мөн тэрбээр "Одоогоор санхүүгийн хүндрэл тулгарч, тэмцээнээ үргэлжлүүлэхэд дэмжлэг шаардлагатай цаг үе ирлээ. Элэг нэгт Монголчуудаасаа сэтгэлийн дэм, өглөгийн гараа сунгаж туслалцаа, дэмжлэгийг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хандивын данс:

Хаан банк: 5027402524 Бямбаа Буджаргал" гэжээ.

Д.Амарбаясгалан: Баруун аймгууд өөрсдийн бүс нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, заавал Улаанбаатар хот руу чиглэх шаардлагагүй болно
Д.Амарбаясгалан: Баруун аймгууд өөрсдийн бүс нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, заавал Улаанбаатар хот руу чиглэх шаардлагагүй болно
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!