Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр хүн зам тээврийн ослоор амиа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 3-4-нд 2 хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж бэртсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дундговь аймгийн Хулд сумын “Үл олдохын тал” гэх газарт энэ сарын 3-нд “Kia Rhino” маркийн автомашин онхолдож, 19 настай жолооч Т амиа алджээ.
Мөн энэ өдрийн 20.32 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Шар хад”-ны замын ойролцоо “Mazda Titan” маркийн автомашины жолооч Б хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрснөөс бетонон хашаанд хавчуулагдаж амиа алджээ.
Бусад зам тээврийн осолд гэмтэж бэртсэн 12 хүний дөрөв нь хүүхэд байжээ. Эдгээр хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

МУГЖ Ж.Сүххуяг таалал төгсчээ
МУГЖ Ж.Сүххуяг таалал төгсчээ
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.