Өнөөдөр 16:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт гараашийн дээвэр шатаж байна гэх дуудлага бүртгэгдсэн. Тодруулбал, барилгын грашийн дээврийн хэсэгт гарсан түймрийг онцгой байдлын байдлын албан хаагчид унтраахаар ажиллаж 16:20 цагт бүрэн унтраасан байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр дээрх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ. Ингээд 16:09 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна.