Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүний өмгөөлөгч Р.Булгамаа,
Н.Өнөрцэцэг бол ээж хүн, 2 хүүхэдтэй. Бага насны хүүхдүүдийг хэн асарч, хамгаалах талаар, хэн хүүхэд хамгааллын асуудал дээр анхаарал хандуулах талаар Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Энэ мэтчилэн цагдан хоригдох шийдвэр гэнэт гарсан иргэдийн хувьд ард нь асрамжид нь байдаг өндөр настай аав, ээжүүд төдийгүй үр хүүхдүүдийнх нь тухайд асран хамгааллын асуудал хүртэл орхигддог нийтлэг зөрчил байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний ард хүүхдийн эрх зөрчигдөж байдаг. Энэ нөхцөл байдал бол Н.Өнөрцэцэгийн хувьд тохиолдож байгаа"