Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ХҮН-ын тамгыг хуурамчаар ашигласан гэдгийг ТЕГ тогтоосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Захиргааны хэргийн шүүх ХҮН-ыг сонгуульд оролцуулахыг баталгаажуулсан Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэлийг түдгэлзүүлэх захирамж гаргасан тухай өмнө мэдээлсэн билээ. Шалтгаан нь ХҮН-ын нэр дээр хоёр баримт бичиг хүргүүлэн орон нутгийн сонгууль оролцох хүсэлт гаргасан юм байна. Тодруулбал, орон нутгийн сонгуулийн ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын зүгээс Нийслэлийн намын хорооны даргаа шинээр томилсон тухай мэдээлсэн.  

Тэгвэл ТЕГ-аас С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр /ХҮН-ыг үүсгэн байгуулагч/ нарын ашиглаж буй тамга тэмдэг Улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй болохыг тогтоожээ. ХҮН-ын нэрээр хуурамч тамга тэмдэг ашиглаж байсан гэсэн үг. Энэ талаар ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудаст бичсэн байна.

Тэр "Хөдөлмөрийн Үндэсний Намыг дэмжигч 200.0 мянга гаруй сонгогч нартаа сайхан мэдээ хүргэе. Миний бие ТЕГ-т гурван долоо хоногийн өмнө хүсэлт уламжилж өнөөдөр хариу авлаа. Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо. Манай төрийн албанд шударгаар ажиллаж байгаа ажилтнууд байгаад баяртай байна. Монголын хууль, шүүхийн байгууллагад захиалгаар, хуумгай шийдвэр гаргадаг шүүгч олон биш байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ чиглэлээр шинэчлэлийг хийхэд тууштай анхаарч ажиллана" гэжээ. 

 

Шведэд Нобелийн долоо хоног эхэлжээ
Шведэд Нобелийн долоо хоног эхэлжээ
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.