МАРГААШ: Улаанбаатарт 7 хэм дулаан. Шөнөдөө ялимгүй хур тунадастай 0 хэм

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 54 секунд

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 09-р сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

АУДИТ: 2023 онд “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр“-т 23.4 тэрбум төгрөгийн ӨР үүсэж, 169.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй байна
АУДИТ: 2023 онд “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр“-т 23.4 тэрбум төгрөгийн ӨР үүсэж, 169.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй байна
 
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!