Сонгуулийн хороод “Сонгох эрхийн өдөр-10.11” нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод 2024 оны есдүгээр сарын 13-аас эхлэн амралтын өдрүүдэд “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Сонгуулийн хороодын гишүүд орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, 2024 оны 10 дугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Түүнчлэн санал тоолох автомат төхөөрөмжийн ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн багийнхан тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж, төхөөрөмжид уншуулж, турших боломжоор сонгогчдыг хангаж байгаа юм.

Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг энэ сарын 21, 22, 28, 29-ний өдөр үргэлжилнэ.

Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 9 дүгээр сарын 13-15-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-т оролцож, “Сонгох эрхийн өдөр-10.11” өдөрлөг зохион байгууллаа.

Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын эмэгтэй баг гуравдугаар байрт жагсаж байна
Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын эмэгтэй баг гуравдугаар байрт жагсаж байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!