Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын эмэгтэй баг гуравдугаар байрт жагсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын олимпиад Унгар улсын нийслэл Будапешт хотод есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд үргэлжилж байна.

45 дахь удаагийн тэмцээний эрэгтэй ангилалд 196, эмэгтэй ангилалд 181 орны баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Төрмөнх, Я. Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэй багт IM Г. Амартүвшин, FM С. Чингүүн, FM Э. Баасансүрэн, IM Э. Амилал, FM Х. Итгэлт нар тоглож байгаа юм.

Монголын эрэгтэй багийн хувьд таван тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдолтойгоор 196 орноос 53-р байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд өнөөдөр Болгарын багтай тоглох аж.

Харин эмэгтэй багт WGM Д. Номин-Эрдэнэ, WFM Э. Хүслэн, WCM Б. Мөнгөнзул нар багтаж байгаа бөгөөд эмэгтэй баг таван тоглолтод тав хожсоноор 181 орноос тоглолтын чанараар гуравдугаар байрт жагсаж байна. Тэд өнөөдөр буюу зургаа дахь өрөгт Гүржийн багтай учраа таарчээ.

Түүнчлэн тавдугаар өрөгт Монголын багийн тамирчин Төрмөнхийн Мөнгөнзул Гулрухбегим Тохиржоноваг илүүрхэн, АНУ-ыг 2.5-1.5-аар хожсоноор манай эмэгтэй баг олны анхаарлыг татаад байна.

Б.Энхжин

Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг шинэчилнэ
Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг шинэчилнэ
 
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!