Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан: Нямбаа минь, чи ч гэсэн тэмцэгч явснаа санаарай. М.Энхболд өөрийг чинь шоронд хийх боломж байсан, гэвч тэгээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 41 секунд

НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлт гаргасан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг хуулийн шаардлага хангаагүй учраас нэр дэвшүүлэхээс татгалзсан талаар Нийслэлийн Сонгуулийн хороо мэдэгдсэн. Улмаар Нийслэлийн АН-ын зүгээс эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "АН-аас лайвчин Д.Мөнх-Эрдэнийг НИТХ -д нэр дэвшүүлсэн байсныг нэр дэвшилтээс хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргажээ. Дарга нь одоогийн хотын дарга Х.Нямбаатарын ангийн найз П.Хадбаатар. Юун ч өсөрхүү юм бэ дээ, Нямбаа минь…

Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улстөрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ… Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлж барсан. Гэтэл Хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй. Нямбаа минь чи ч гэсэн нэгэн цагт тэмцэгч явснаа санамаар даа.... Тэр үед одоогийн санхүүжүүлэгч М.Энхболд чинь өөрийг чинь барьж авч шоронд хийх боломж байж л байсан. Гэхдээ тэгээгүй…Нямбаа минь дээ Нямбаа минь. Чамд нэг муу зан байна. Ханилж явсан нөхдөө өс санаж шоронд барьж хийдэг. Шударга тавын хувь тавилан яав…. Аюурсайхан ял авсан, Батзандан хоригдсон… Лу.Болд танил талтай сүйхээтэй тулдаа амжиж Монголоос гарсан. Сэтгүүлч Өнөрөө дүү чамайг шударга гэж чамайг ардаа байгаа гэж бат итгэж хайр найргүй “тулалдаж” яваад шоронд хадагдав. Монголчууд ханилж явсан нөхрөөс урвахыг үздэггүй юм.

Урвалт чинь улам л чанаржаад байгаа харагдах. “Нэг л урвасан бол дахиад чиг урвана. Урвах тусмаа улам зоригжино” гэж Хятадын нэрт цэргийн жанжин гүн ухаантан Цао Цао хэлсэн байдаг. Үнэн болж таарлаа. Дараагийн урвалт чинь хэнээс байх бол…улам л чанаржих байх даа…нийслэл хотын даргад зохихгүй л араншин санагдах юм. Би чамайг хотын дарга хэвээрээ үлдэхийн тулд ийн Маозим үнэртүүлж яваа гэдэгт огтхон ч итгэхгүй байна. Өөр л юм зүүдэлж яваа бий вий дээ" гэжээ.

Ж.Бат-Эрдэнэ: Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нараа, “Шинэ хөдөө“ хөтөлбөрөөр ирсэн трактор, өвс преслэгчээ иргэддээ олгооч ээ
Ж.Бат-Эрдэнэ: Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нараа, “Шинэ хөдөө“ хөтөлбөрөөр ирсэн трактор, өвс преслэгчээ иргэддээ олгооч ээ
 
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.