Ж.Ганбат: “Тавантолгой түлш“ ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлж байгаа нь хот утааны асуудлаа анхаарах учиртай

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 11 секунд

“Тавантолгой түлш” ХХК-г төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхээр болсон. Улмаар тус компанийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд байгаа 51 хувийн эзэмшил Нийслэлийн өмчид шилжих юм. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргаж байсан зардал нийслэлд шилжих учиртай.

Тодруулбал, 1.2 их наяд төгрөгийн өр төлбөрийг нийслэл барагдуулах яригдаж байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэлсэн юм.

Энэ талаар хэлэхдээ “1.2 их наядын өр төлбөр Улаанбаатар хот руу шилжнэ. Үүнийг нийслэл хоорондоо тохиролцож төлөх эсэхийг шийдвэрлэх юм билээ. Асуудал нь, “Тавантолгой түлш” ХХК цаашид мөнхийн татаастай хэвээр байх уу, ашигтай ажиллах юм уу гэдэг нь асуудал байгаа юм” гэв. Харин яагаад ямар учраас “Тавантолгой түлш” ХХК-г “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанаас гаргаж буй талаар үргэлжлүүлэн тайлбарлахдаа “Улаанбаатарын утааны асуудалд Нийслэл хот л онцгой анхаарч ажлаа зохион байгуулж байсан. Гэвч анхнаасаа буруу ажилласан нь “Тавантолгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяа учраас хотын утаанд санаа тавих ёстой схем зурагдсан. Учир нь мөнгө, хөрөнгө санхүүжилттэй холбоотой.

2018 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК харьяа “Тавантолгой түлш” ХХК-г санхүүжүүлснээс хойш 1.2 их наяд төгрөгийг татаасаар өгсөн. Жилд 300 тэрбум төгрөг.

Иймээс цаашид зөв голдиролд нь оруулахын тулд утааны асуудлыг нийслэл Улаанбаатар хот онцгой анхаарах ёстой гэх утгаар “Тавантолгой түлш” ХХК-г нийслэлийн өмч рүү шилжүүлсэн” гэлээ. Тэрбээр өнөөдөр ирэх 2025 оны төсвийн бодлогыг танилцуулах үеэр “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой асуудлаар дараах тайлбар мэдээллийг өгсөн юм.

Яармагийн шинэ гүүрийг энэ сарын 26-нд нээнэ
Яармагийн шинэ гүүрийг энэ сарын 26-нд нээнэ
 
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!