Наадамчдын гудамжнаас Яармагийн "Номин" дэлгүүрийн зам/ Эрчим хүчний гудамж /ТЭЦ-IV/ хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээхээр болжээ.
Замыг тавихад Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүр баригдсан бөгөөд замын урт 2.4 км гэнэ. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцжээ.
Одоо ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, Хөсөг трейд рүү явдаг замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх юм байна. Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай, нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Замын бүтээн байгуулалтын ажлыг "Тотал Инж" компани гүйцэтгэж байна.
Уг замыг Нэгдүгээр хороололтой холбох замын бүтээн байгуулалт эхлээгүй, зураг төслийн шатанд яваа аж.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!