ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал "Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Ингэснээр жил бүр 15 яамны бичиг хэрэгт зарцуулагддаг 1.2 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Төрийн бүтээмж нэмэгдэнэ" гэв.
Мөн аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбож, албан тушаалтнууд тоон гарын үсгээ хэрэглэж хэвшихийг уриалжээ.