Нийслэлийн зургаан хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй. Тодруулбал, БД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, явган хүний зам, шат, гүйлтийн зам зэрэг тохижилтыг хийсэн юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Марроко улсад аадар бороо орсны улмаас 20 иргэн амь насаа алдаж, 9 иргэн ор сураггүй болжээ
Марроко улсад аадар бороо орсны улмаас 20 иргэн амь насаа алдаж, 9 иргэн ор сураггүй болжээ
 
З.Энхболд: Ийм тэнэг бодол Х.Нямбаатарын толгойд л төрнө. Өвөрхангайд 7 хонож буй хүн яаж бордюр хагалаад явах вэ дээ
З.Энхболд: Ийм тэнэг бодол Х.Нямбаатарын толгойд л төрнө. Өвөрхангайд 7 хонож буй хүн яаж бордюр хагалаад явах вэ дээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!