Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг тогтоолгох хүсэлтийг ПРОКУРОРЫН газарт хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаа хийлээ. Хурлаар 4 асуудал хэлэлцсэний нэг нь капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсов. Сайд Л.Энх-Амгалан холбогдох мэдээллүүдийг сонссоны дараа Улсын Ерөнхий Прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр болсон байна.

Мөн тус банкнуудтай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол банк, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг төлөөллүүдийг оролцуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хуралдуулах шийдвэрийг гаргажээ.

2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. 2024 оны 08-р сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, авлагын үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг байна.

Иргэд, даатгуулагчдын шимтгэл төлсөн мөнгийг яагаад Капитал, Чингис хаан банкнуудад хадгалав, тухайн банкнууд шаардлага хангаж байсан уу зэрэг олон асуудал яригддаг. Хурлаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлт оруулсан буруутай этгээдийг олж тогтоон авлага барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргалаа.

СЕХ: Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг баталлаа
СЕХ: Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг баталлаа
 
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!