Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Григорий Потоцки: Есенин бол шархадсан далавчит сахиусан тэнгэр

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 54 секунд

С.А.Есениний мэндэлсэний 125 жилийн ойд зориулж Москва хот дахь түүний нэрэмжит музейн урд талбайд хөшөө босгожээ.

Энэхүү бүтээлийг ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын зураачдын холбооны гишүүн, Дэлхийн 41 оронд 120 гаруй хөшөө дурсгал урласан Григорий Потоцкий хэмээх уран барималч урласан байна. Тэрбээр энэхүү бүтээлдээ "Оросын яруу найргийн сахиусан тэнгэр", "Есениний тухай Реквием" гэсэн хоёр нэр өгжээ.

"Есенин бол шархадсан далавчит сахиусан тэнгэр. Тэр бол бидний гүн шарх. Түүний яруу найраг бол тэр чигтээ оросын ард түмний асар их өвдөлт хийгээд хэмжээлшгүй их гоо сайхны тусгал юм" хэмээн уран барималч хөшөөний нээлтийн үеэр дурдсан байна.

Харин оросын ард түмэн, тэр дундаа Москвачууд хамгийн хайртай яруу найрагчийнааа шинэ хөшөөг ихэд шүүмжилжээ.  "Арай ч дээ, ой гутмаар муухай юм" "Манай улс орон, бидний Есенин Потоцкийд ингэтлээ үзэн ядагдахаар юу хийсэн гэж энэ вэ" "Үхсэний чинь далавчаа хугалсан сахиусан тэнгэр наадах чинь яг үзээрийн хавч шиг харагдаж байна, чи өөрөө ч яг хавч шиг заваан тарган амьтан" "Даанч дээ, Есенин минь биднийгээ үнэхээр уучлаарай" "Аугаа Есенинтэй дусал ч адил зүйл алга" гэх мэтээр олон зуун шүүмжлэлт үгс цахим орчинд тархжээ.  Тэдний ихэнх нь түүний хэлсэн санаа бүтээлийн агуулгатай 100% санал нийлж байгаа ч баримал өөрөө муу гүйцэтгэлтэй болсонд уурлажээ.

Өргөөгийн гудамжны замыг нээлээ
Өргөөгийн гудамжны замыг нээлээ
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.