Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны тусгай шалгалт энэ сарын 10-нд болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын 40 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 29-ний өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад 23 сул орон тоонд 31 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 201 дүгээр тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын 14 сул орон тоонд 15 иргэний, удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 4 албан хаагч, иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа.

Бүртгэл нь баталгаажсан 19 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгнө. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт есдүгээр сарын 10-нд 09:00 цагт эхэлнэ.

“Мангасын ам”-нд  авто зам болон явган хүний зам шинээр барина
“Мангасын ам”-нд авто зам болон явган хүний зам шинээр барина
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.