Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүмжлэл дагуулсан сурталчилгааны хуудас хууль зөрчсөн үү

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 54 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

Нэр дэвшигчид сурталчилгааны ажилдаа орж, өөрсдийн постеруудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудсаараа дамжуулан түгээж байна. Эдгээр нэр дэвшигчдээс олны анхаарлыг татсан, содон харагдах гэсэн маркетинг үзэгдэх болов. Баян-Өлгий аймагт МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Х.Өмиргүл өөрийн сурталчилгааны хуудасны бичвэрийг казак хэл дээр бичсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Энэ нь төрийн хэлний тухай хуулийн 5.1-р зүйлийн “Монгол Улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна” гэсэн заалтыг зөрчжээ.

А.Мишээл

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгө ард иргэдэд дарамт болох нөхцөл үүсээд байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгө ард иргэдэд дарамт болох нөхцөл үүсээд байна
 
ЗГ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн барина
ЗГ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.