Ж.Алдаржавхлан: Хорооны иргэдийнхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүсийг нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр өндөрлөнө. Улмаар нэр дэвшүүлсэн нам эвсэл, бие даан нэр дэвшигчид энэ сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалаа хүргүүлэх юм.

Энэ дагуу Хан-Уул дүүргийн МАН-ын хороо 41 нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нь өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ талаар Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хан-Уул дүүргийн МАН-ын хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж, 41 нэр дэвшигчийнхээ материалыг бүрдүүлж өглөө. Сонгууль шударга болоосой гэж хүсэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалтын жил байлаа. Тухайлбал дүүргийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлаас товч дурдвал нийт 10 сургууль, 21 цэцэрлэг, 7 гүүрэн байгууламж байгуулагдсан байна. Үргэлжлүүлэн бид Хан-Уулчууддаа амласан ажлаа хийж дуусгах, шинээр төлөвлөсөн олон ажлууд байгаа. Тийм ч учраас хорооны иргэдийнхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүсийг нэр дэвшүүллээ. Иргэдийнхээ тулгамдсан асуудлыг мэддэг хүмүүс л иргэдийнхээ төлөөлөл болох ёстой гэж бид үзэж байгаа. Мөн залуу улстөрчдийг нэмж нэр дэвшүүлж байна” хэмээлээ.

Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо
Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо
 
ЦАГ АГААР: Улаанбаатарт 20 хэм дулаан,  бороо орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт 20 хэм дулаан, бороо орохгүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!