УИХ-ын гишүүдийн ХАНДИВ: Д.Амарбаясгалан 964 сая, Н.Алтанхуяг 262.9 сая, Н.Алтаншагай 119.1 сая, О.Алтангэрэл 378.7 сая, Ж.Алдаржавхлан 260.5 сая төгрөгийн ХАНДИВ цуглуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 29 секунд

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.

Тэгвэл шинээр бүрдсэн парламентын 126 гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж байна. Тухайлбал,

-Ж.Алдаржавхлан 260 сая төгрөг цуглуулснаас 51.6 саяыг нь тараах материалд ЗАРЦУУЛЖЭЭ-

1 хүн ба бичвэр нарын зураг байж магадУИХ-ын сонгуулийн 12-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон Жуковын Алдаржавхлангийн хандивын мэдээллийг хүргэе. Түүний хандивын дансанд нийт 50 иргэнээс 260 сая 579 мянган төгрөгийн мөнгөн хандив цугларчээ. Үүнээсээ 70 мянган ширхэг тараах материалд 51 сая 620 мянга, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 146 сая 210 мянга, бусад зардалд 29.500 төгрөг зарцуулжээ.

-ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд 2 ААН нийт 25 саяыг ХАНДИВЛАЖЭЭ-

1 хүн ба бичвэр нарын зураг байж магадУИХ-ын 1-р тойрогт АН-аас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон ХЗДХ-ийн сайд Оюунсайханы Алтангэрэлд 378 сая 762 мянга 199 төгрөг цугларчээ. Гэхдээ үүний 250 сая төгрөгийн өөрийн хөрөнгө бол 2 ААН-ээс нийт 25 сая төгрөг, иргэдээс 103 сая 762 мянга 199 төгрөг цугларсан байна.

Үүнээс сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 313 сая 335 мянга, бусад зардалд 201 мянга 300 төгрөг зарцуулжээ. Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын дүн 20 сая 452 мянга 400 төгрөг байна.

-Н.Алтанхуяг 262.9 сая, Н.Алтаншагай 119.1 саяыг цуглуулжээ-

1 хүн ба бичвэр нарын зураг байж магадГуравдугаарт, УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу СХД-т Ардчилсан намаас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон Норовын Алтанхуяг 262 сая 958 мянга 253 төгрөгийн хандив цуглуулсан. Үүний 60 сая нь “Бридж” ХХК, “Цулбат чанар” ХХК-аас ирүүлсэн хандив бол үлдсэн нь иргэдээс ирүүлсэн хандив байна.

Тэрбээр энэхүү хандиваасаа 176 сая 275 мянган төгрөгийг тараах материалд зарцуулсан бол хурал цуглаан хийхэд 16 сая 270 мянган төгрөг, бусад зардалд 64 мянга 400 төгрөг зарцуулжээ. Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив 73 сая 990 мянган төгрөг байна.

Дөрөвдүгээрт, мөн 11-р тойрог буюу СХД-т Монгол Ардын намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Наранцэцэгийн Алтаншагайд нийт 25 иргэнээс 119 сая 149 мянган төгрөгийн хандив цугларчээ. Үүнээс сонгуулийн зардалдаа 112 сая 649 мянган төгрөг зарцуулсан байна. Үүнийг дотор нь задалж үзвэл,

1 хүн ба бичвэр нарын зураг байж магадТараах материал хэвлүүлэхэд 97 сая 199 мянга, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 8 сая 450 мянга, цахим орчин ашиглахад 7 сая, бусад зардалд 3550 төгрөг зарцуулсан аж.

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 964 сая төгрөг цуглуулснаас 550 саяыг нь ААН-үүд өгчээ-

1 хүн, газрын зураг ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүйТавдугаарт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр 2-р тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан. Түүний хандивын дансанд 964 сая 50 мянган төгрөг цугларчээ. Нийт 19 ААН-ээс 550 сая төгрөг, 58 иргэнээс 414 сая 50 мянган төгрөг цугларсан байна. Хандив өргөсөн 19 ААН-ийг нэрлэвэл,

  1. “Соёмбо принтинг” ХХК – 30 сая
  2. “СИ СИ ТИ ЭС” ХХК – 30 сая
  3. “Браун Элеватор Монголиа” ХХК – 30 сая
  4. “Тайшир Өргөө” ХХК – 30 сая
  5. “Соёмбо пресс” ХХК – 30 сая
  6. “Зесгал” ХХК – 30 сая
  7. “Үүр тээл” ХХК – 30 сая
  8. “Стандарт катеринг” ХХК – 30 сая
  9. “Стандарт хүнс” ХХК – 30 сая
  10. “Кафейна” ХХК – 30 сая
  11. “Кафейна хаус” ХХК – 30 сая
  12. “Чоко клаб энтертаймент” ХХК – 30 сая
  13. “Гүүд дэй амиго” ХХК – 30 сая
  14. “Кью Эс эл” ХХК – 30 сая
  15. “Зөв үр дүн” ХХК – 30 сая
  16. “Моннис интернэйшнл” ХХК – 30 сая
  17. “Рояал фенстер” ХХК – 30 сая
  18. “Ньюком” ХХК – 30 сая
  19. “Стандарт холдинг” ХХК 10 сая төгрөг тус тус хандивласан байна.

Д.Амарбаясгалан цугларсан хандиваа дараах байдлаар зарцуулжээ. Тухайлбал,

-Тараах материал – 58 сая

-Гудамж талбайд туг далбаа байршуулах – 16 сая

-Уулзалт, хурал цуглаан хийх – 12 сая

-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 431 сая 380 мянга

-Радио, телевиз ашиглах – 14 сая 794 мянган төгрөг зарцуулсан аж.

Харин хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив нь 40 сая 520 мянган төгрөг байна.

Бид дараагийн дугаарт УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, О.Амгаланбаатар, Т.Аубакир тэргүүтэй гишүүдийн хандивын дансны мэдээллийг хүргэх болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!