Зах, худалдааны төвүүдэд үхрийн мах цул мах килограмм нь дунджаар 20439 төгрөг байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.9 хувиар өссөн дүн. Мөн ястай махны дундаж үнэ 1.2 хувиар өсч килограмм нь 17931 төгрөг болжээ. Мөн хонины ястай мах килограмм нь дунджаар 17931 төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр танилцуулдаг үнэ ханшийн мэдээллээр ийм байна.
Тус газрын статистикт дурдсанаар, энэ сарын 2-ны өдрийн байдлаар махны үнэ ийнхүү өссөн бол шинэ ургацтай холбоотой ногооны үнэ буурчээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 7.4 хувиар буурч 1583 төгрөг, монгол байцай 6.0 хувиар буурч 1853 төгрөг, монгол сонгино 1.7 хувиар буурч 3406 төгрөг, хүрэн манжин 10.1 хувиар буурч 2957 төгрөгийн дундаж үнэтэй байна.