Монголбанк энэ оны 9 дүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан авчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 6.0 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 2020 оны 9 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авав. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48 төгрөг байв.