Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 ОНЫ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ: БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан 4.9 тэрбум, ХНХ-ын сайд асан Х.Булгантуяа 2.3 тэрбум, УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатар 1.1 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР үр ашиггүй зарцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 29 секунд

Өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталсан. Аудитын дүгнэлтээр багагүй зөрчлүүд илэрсэн байдаг. Иймд бид тухайн зөрчлүүдийн мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэж байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын мөнгөн хөрөнгөд хийсэн аудитын дүгнэлтээр дараах зөрчлүүд илэрчээ. Тодруулбал,

Нэгдүгээрт, нийт 9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй, зөрүүтэй тайлагнасан, эдийн засгийн ангилал хооронд гүйлгэн зарцуулжээ. Үүнээс, Шүүхийн ерөнхий зөвлөл 3 тэрбум, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо 2.7 тэрбум, Гадаад харилцааны сайд 0.1 тэрбум төгрөгийг эзэлж байна.

Хоёрдугаарт, орлогын төлөвлөгөө тасалсан, улсын төсөвт төвлөрүүлбэл зохих түрээсийн орлого, зарцуулаагүй үлдэгдлийг төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлээгүй, үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэлт санхүүжилтийн дансаар авч зарцуулсан 2.9 тэрбум төгрөг байгаа аж. Үүнээс, Соёлын сайд 1 тэрбум, ХНХ-ын сайд 0.6 тэрбум, БШУ-ны сайд 0.4 тэрбум, Шүүхийн ерөнхий зөвлөл 0.3 тэрбум, Төрийн албаны зөвлөл 0.3 тэрбум БХБ-ын сайд 0.2 тэрбум төгрөг байна.

Зориулалтын бусаар ашигласан 13.9 тэрбум төгрөг байна

Гуравдугаарт, баталсан төсвийг хэтрүүлсэн, зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан 13.9 тэрбум төгрөг байна. Үүнээс, тухайн үеийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хамгийн их буюу 4.9 тэрбум, Улсын ерөнхий прокурор 3 тэрбум, ХНХ-ын сайд 2.3 тэрбум, УУХҮ-ийн сайд 1.1 тэрбум, Соёлын сайд 0.9, Сангийн сайд 0.5 тэрбум, Эрүүл мэндийн сайд 0.5 тэрбум, Эрчим хүчний сайд 0.4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ.

Дөрөвдүгээрт, шүүхийн шийдвэрээр олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр буцааж төлүүлээгүй 11.3 тэрбум төгрөг байна. Үүнээс, УУХҮ-ийн сайд 5.7 тэрбум, БШУ-ны сайд 3.3 тэрбум, ХНХ-ын сайд 1 тэрбум, Соёлын сайд 0.5 тэрбум, Эрүүл мэндийн сайд 0.3, Эрчим хүчний сайд 0.2 тэрбум, БХБ-ын сайд 0.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

-Хүчин төгөлдөр бус баримтаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн 256.3 тэрбум төгрөгийн гүйлгээ-

Тавдугаарт, хүчин төгөлдөр бус баримтаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн 256.3 тэрбум төгрөгийн гүйлгээ байна. Үүний хамгийн их нь буюу 234.6 тэрбум нь УУХҮ-ийн сайд, Сангийн сайд 12 тэрбум, БХБ-ын сайд 3.1 тэрбум, БШУ-ны сайд 1.9 тэрбум, ХНХ-ын сайд 1.3 тэрбум, ХХААХҮ-ийн сайд 0.7 тэрбум, ХЗДХ-ийн сайд 0.6 тэрбум, БОАЖ-ын сайд 0.6 тэрбум, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо 0.3, Эрүүл мэндийн сайд 0.2 тэрбум, Улсын ерөнхий прокурор 0.2 тэрбум, ЦХХХ-ын сайд 0.2 тэрбум, Соёлын сайд 0.1 тэрбум, ЗТХ-ийн сайд 0.1 тэрбумыг эзэлж байгаа юм.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.